Үйл явдал1 мин унших
Иргэд, олон нийтийг "Толгойт дэд төв"-ийн мэдээллээр хангахаар газар дээр нь ажиллана

Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХКОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Улаанбаатар орон сууцжуулалт ХХКТолгойт дэд төв Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 22, 34, 35 дугаар хороонд нийт 153,4 га газарт нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлнэ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК дэд төвийн ажлыг чиг үүргийн дагуу хэрэгжүүлж ажиллах юм. Энэ хүрээнд иргэд оршин суугчдыг мэдээллээр хангах, байнгын ажилтан алба хаагчийг тухайн нутаг дэвсгэрт байршуулан ажиллахаар Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв ТӨҮГ-ын захирал Д.Ундармаатай харилцан тохиролцов.
Түүний хувьд, СХД-ийн 1 дүгээр хороо Толгойт бизнес инкубатор сургалтын төвийн байранд өрөө тасалгаа гаргаж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэлтсийн алба хаагчид ирэх сарын 1-нээс тус төв байрлаж, иргэдийг мэдээллээр хангаж ажиллах юм.
