#Коммент3 мин унших
О.Номинчимэг: Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
2025 оны долдугаар 1-ний өдөр УИХ-ын байнгын хороодын бүтцэд өөрчлөлт оруулж Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулах шийдвэрийг ТББХ гаргаж УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулсан билээ. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллага иргэдийнхээ дуу хоолойг шууд хүлээн авдаг, сонсдог, шийдвэрлэдэг механизм бүрдсэн юм.
2025.12 сар ӨБХ энэ асуудалд анхаарч ажиллахаа зарлаж, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард Өмгөөлөгчдийн болон Хуульчдын холбооны хуульчидтай уулзалт зохион байгуулж, хууль, эрх зүйн ямар гарц, гаргалгаа байгааг ярилцаж эхлэв.
2026.03 сар Хот байгуулалт, орон сууцжуулалтын болон Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжийн албан тушаалтнуудыг оролцуулан санал, солилцох уулзалт хийсний дээр Байнгын хоронд иргэдээс ирүүлсэн 600 гаруй өргөдлийг нэгтгэн дүгнэж, барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, хөрөнгө оруулалт хийсэн иргэний хооронд үүсэж буй маргааныг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тогтоох, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, мөн иргэдэд дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх тухай албан бичгийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мөн Хууль зүй Дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт хүргүүлэв.
2026.03 сар Энэ талаар ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийг Монгол Улсын сайд, Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт дээрх 600 гаруй өргөдөл, гомдлын нэгтгэлтэй хамт хүргүүлэв.
2026.03.17 Холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож хэлэлцэв.
2026.05.13 Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хохирогч иргэдийн санал, гомдлыг сонсох, тэдгээрийг судалж шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, уулзалтад оролцогчдын саналыг тусган Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
2026.05.20 Байнгын хорооны ээлжит хуралдаанаар сүүлийн гурван сарын хугацаанд 600 гаруй иргэн, иргэдийг төлөөлсөн төрийн бус байгууллагаас бичгээр, мөн 10 гаруй иргэнээс цахим шуудангаар, дөрвөн иргэн 11-11 төвд биеэр ирж өргөдөл, гомдол гаргасныг танилцуулав. Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав.
Төсөл хэрэгжүүлэхээр иргэдтэй гэрээ байгуулж, хохироосон гэх ААН-үүд:
“Авес Гранд” ХХК, “Басмаа Констракшн” ХХК, “Марч Констракшн” ХХК, “Сэд дэвжих” ХХК, “Алаг хайрхан бугат” ХХК, “Гэзэгийн худаг” ХХК, “Грийн ресурс “ХХК, “Азийн барилга групп”, “Ти Эй Ди И Констракшн”, “Эрхэт Монгол” ХХК, “Зиндаа Констракшн” ХХК, “Эпик Эра” ХХК, “Андын Зам” ХХК, “Төгс-орд капитал”.
Шинээр байгуулсан ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.
Тэрбээр "Хуулийн зохицуулалт, хяналт сул учир иргэдийг залилан мэхлэх, давхардуулан зарах, захиалгыг гэрээгээр иргэдээс авсан мөнгө, хөрөнгийг хариуцлагагүй зарцуулах зэрэг гэмт үйлдлийг хэсэг бүлэг нь хийсэн бол зарим нь Ковид19 цар тахлын хөл хорио зэрэг нийгэм, эдийн засгийн гарцаагүй нөхцөл байдлаас болж хямралд орж үйл ажиллагаа нь зогссон байна.
Иймд энэ асуудалтай холбоотой авах арга хэмжээнийхээ чиглэлийг хоёр ангилж, нэгдүгээрт цаашид ийм зүйл гаргуулахгүй байх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн чиглэлүүдээр үргэлжлүүлэн ажиллаад, зургадугаар сарын 01-нд санал дүгнэлтээ танилцуулна" гэв.