#Коммент2 мин унших
З.Төмөртөмөө:“Дэнжийн 1000”-ийн цагаан байр дахин төлөвлөлт орж, “Цагаан харш” болж сүндэрлэнэ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
"Дэнжийн 1000"-ийн цагаан байрны өнөөгийн нөхцөл байдал бохир нь хальсан маш хүнд байдалтай байна. Энэ цагаан байрнуудын дахин төлөвлөлт эхэлж, төсөл хэрэгжүүлэгч компани нь шалгарсан. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 65, 66, 67, 68, 69, 181 дүгээр байрнуудын дахин төлөвлөлтийн "“Чингэлтэй” цагаан байр дахин төлөвлөлтийн шалгарсан аж ахуй нэгж, иргэдийн төсөл хэрэгжүүлэгчээр “Блүүм технологи” компани шалгарсан.
Тус компани 2017 оноос барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Төсөр хэрэгжүүлэгч компани нэршлийн хувьд хуучны цагаан байр гэсэн тодотголоо алдахгүйн тулд шинэ үеийн шинэлэг хэв маягийг шингээж "White manshion" буюу “Цагаан харш” гэдэг тодотголтойгоор энэхүү төслийн ажаа явуулах явах юм байна. Энэ байршилд шинээр баригдах орон сууцны барилгын төслийг энэ оноос 2029 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийт 3 блок, 378 айлын орон сууц бөгөөд 1 дүгээр давхартаа үйлчилгээний талбайтайгаар баригдахаар зураг төсөл нь гарчээ.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, дахин барилгажуулах төслийн хамгийн чухал зүйл бол нэгдсэн ойлголттой байж, харилцан нэгнээ дэмжих юм.Иймээс байршлын нөхцөл байдалтай холбогдох хэлтэс, албаныхан танилцаж, төсөл хэрэгжүүлэгч компанид иргэдийн саналыг уламжилж, ажлаа шуурхайлахыг хүслээ.
Төсөр хэрэгжүүлэгч компани энэхүү төсөл зөвхөн барилга байгууламж шинээр барих биш ЧД-ийн 9 дүгээр хорооныхоо нийт иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, хотын төвийн дахин төлөвлөлтийг бодитойгоор хэрэгжүүлэх аюулгүй тохилог ногоон орчныг бүрдүүлж, ирээдүйд үнэ цэн өсөх боломжтой төслийг бүтэн цогцолбороор нь бүтээхээр зорьж буйг онцоллоо.
