Үйл явдал1 мин унших
2026 оны төсвийн төсөлд И-Монголиа системээр 188 мянга 16 иргэн санал өглөө

Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатарын үүрэг болгосны дагуу 2026 оны төсвийн төслийг эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий саналуудаар боловсруулах, хүний хөгжил, боловсрол төвтэй төсвийн хэлэлцүүлгийг И-Монголиа системээр дамжуулан татвар төлөгчид, иргэдийн оролцоотойгоор амжилттай зохион байгуулж дууслаа.
Санал асуулгад нийт 188,016 иргэн хамрагдсан бөгөөд насны бүлгээр ангилвал
- 16-24 насны иргэд 20%
- 25-44 насны иргэд 71%
- 45+ насны иргэд 9% тус тус саналаа өгсөн байна
Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм.
Татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэж нийт иргэдийн 70 орчим хувь нь үзжээ
Нийт санал өгсөн иргэдийн дийлэнх нь төрийн үйлчилгээний хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, цахилгаан, дулаан зэрэг шаардлага өндөртэй салбаруудын хөгжил, үйл ажиллагаанд онцгойлон анхаарч, төсвийн төсөлд тусгах саналуудыг ирүүлээд байгаа юм.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн








