Үйл явдал1 мин унших
“Япон фестиваль Монголд-2025” нээлтээ хийлээ

Түүх, уламжлал
Өнөөдөр /2025.06.16/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масури, Улсын Их Хурал дахь Монгол, Японы Парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нарын хамт “Япон фестиваль Монголд-2025” арга хэмжээг нээлээ.

Монгол, Япон хоёр улс олон жилийн турш соёлоо харилцан хүндэтгэж, спорт, боловсрол, залуучуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, аялал жуулчлалыг дэмжиж ирсэн.

Тав дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй энэхүү фестиваль нь хоёр орны ард түмний нөхөрлөлийг улам бататгаж, соёлын харилцааг шинэ түвшинд гарган, хоёр улсын соёлын солилцооны гүүрийг улам бэхжүүлснээрээ онцлогтой болж байна.
Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн алба
