#Коммент3 мин унших
Сая жуулчин, тэрбум ам.долларын орлого олох зорилготой Соёлын яамны амбиц

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Учир нь Монголчууд бид соёлын гэх тодотголтой яамыг олон улсын томоохон инфлузер,эсвэл элдэв спортын байгууллагад Монголыг сурталчлах нэрийдлээр баруун солгойгүй төсвийн мөнгийг урсгадаг гэдгээр нь сайн мэддэг болсон. Гэхдээ үр дүнд хүрсэн эсэх мэдэгдэхгүй тэр олон ажил, олны шүүмжлэлийн бай болгосон тус яамыг жинхэнэ бодлогын түвшний, мэргэжлийн яам болгоход тийм ч их хугацаа шаардагдсангүй.
Үлэг гүрвэлийн үнэт олдвор эх орондоо Франц улсад хууль бусаар гарсан Монголын говиос олдсон үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг эх оронд нь эгүүлэн авчирсан нь Монголын шинжлэх ухаан, соёлын үнэт өвийг хамгаалах түүхэн үйл явдал боллоо. Энэ нь зөвхөн нэг улсын төдийгүй дэлхий дахины соёлын үнэт өвийг хамгаалах хамтын ажиллагааны тод жишээ болж, Монголын нэр хүндийг олон улсад өргөсөн чухал алхам юм.
Дотоодын аялал жуулчлалын бүсийн бодлого Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар анх удаа дотоодын аялал жуулчлалын бүсийг баталсан нь тогтвортой хөгжил, байгальд ээлтэй бодлогын эхлэл боллоо. Ингэснээр орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, олон улсад өрсөлдөхүйц аялал жуулчлалын цогцолборыг хөгжүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр хоол хүнс, ариун цэврийн асуудал зэрэг олон жил бугширсан хүндрэлүүдийг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
Мөн тус бодлого Netflix-ийн “Physical: Asia” шоу Монголыг Азийн жуулчдын анхаарлын төвд авчирсан болон 2026 онд сая жуулчин хүлээн авч, тэрбум ам.долларын орлого олох зорилготой салбар яамны амбицтай шууд уялдаж байгаа юм.
Орон нутагт хийсэн бодит ажил Түүний хувьд Засгийн газрын гишүүнээс гадна Сэлэнгэ нутгаас сонгогдсон төрийн түшээ юм. Тиймээс ч намрын чуулганы завсарлагаагаар орон нутагт ажиллаж, иргэдийн ахуй байдалтай танилцан, шаардлагатай зүйлс дээр бодит дэмжлэг болсон ажлуудыг хэрэгжүүлсээр байна.
Шаамар сумын Дулаанхаан тосгонд цас, зудын хүндрэлийг даван туулахад дэмжлэг болох ковш машин хүлээлгэн өгч, зам талбайг цэвэрлэх, малчдад зам гаргах, үерийн үед хамгаалалт хийх зэрэг олон талын ажилд ашиглах боломжийг бүрдүүлэв.
Хүдэр суманд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан 400 хүний суудалтай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан шинэ Соёлын төвийг ашиглалтад оруулж, иргэдийг тав тухтай орчинд соёл, урлагийн арга хэмжээнд тогтмол хамрагдах боломжийг нээв.
Энэ мэтчилэн дурдаад байвал өнгөрсөн хугацаанд хийсэн үр дүнтэй ажлууд нь дуусахгүй байх. Өнгөрсөн жил сайдаар томилогдох үед нь нийгмийн шүүмжлэл нэлээд байсан ч тэр бүхэнд түүртэлгүйгээр санаачилсан ажлуудаа тууштай хэрэгжүүлж, Монголын соёлын үнэт өвийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж чадсан. Түүнчлэн тойргийн иргэдийнхээ төлөөлөл болж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч буй нь улстөрчийнхөө хувьд ч манлайллын тод харуулж байгаа явдал юм.