БНСУ-ын Вонгуан их сургуулийн эмнэлгийн дарга Сө Ил Ёон, тус эмнэлгийн төлөвлөлтийн албаны дарга Ли Чоль нарыг УИХ-ын гишүүн Т.Жангабыл, С.Зулпхар нар өнгөрөгч Баасан /2025.08.15/ гарагт Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Т.Аубакир, С.Зулпхар нарын санаачилгаар Баян-Өлгий аймгийн Тенгри Мед клиник болон БНСУ-ын Вонгван их сургуулийн эмнэлэг хамтран Монгол Улсад онош нь тогтоогдохгүй байгаа өвчнийг алсын зайн клиник буюу орчин үеийн техник, технологийг ашиглан тодорхойлох боломжоор хангах чиглэлд ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд тус эмнэлгийн албан тушаалтнууд манай улсад ийнхүү хүрэлцэн ирлээ.

Уулзалтаар Баян-Өлгий аймгийн эмч нарыг чадавхжуулахад тус эмнэлэгтэй хамтран ажиллах чиглэлд мөн санал солилцлоо.