Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох зайлшгүй шаардлагатай

Өнөөдөр /2025.08.19/ Хотын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжгүй томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийлээ. Цэвэрлэх байгууламж ажиллаж байгаа хэдий ч эдгээр аж ахуйн нэгжүүдээс гарч буй бохир ус байгууламжийг бөглөх зэрэг олон асуудал дагуулдаг. Тиймээс бохир ус урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох зайлшгүй шаардлагатай бий. Ингэж чадахгүй бол удахгүй ашиглалтад орох шинэ төв цэвэрлэх байгууламж мөн л стандартын дагуу ажиллахад хүндрэлтэй нөхцөл үүснэ” гэв.
