Үйл явдал1 мин унших
Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр тун удахгүй ашиглалтад орно

Өнөөдөр /2025.08.19/ Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлж буй улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр тун удахгүй ашиглалтад орно. Ингэснээр 2 эх үүсвэрийн нийт 30 худгаас газрын гүний усыг татаж, олон давхар шүүлтүүрээр бохирдлыг шүүж, цэвэршүүлсэн усыг хэрэглээнд нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Улмаар цэвэрлэх байгууламжаас гарсан усыг саарал усны үйлдвэр ТЭЦ-3, ТЭЦ-4 зэрэг станцуудад нийлүүлэх боломжтой. Уг ус хангамжийн эх үүсвэр ашиглалтад орсноор ундны усны эх үүсвэрийн хувьд санаа зовох зүйлгүй болно” гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
