Үйл явдал2 мин унших
Б.Найдалаа: Бид өөрсдийгөө бүрэн таньж ойлгож, юутай ба юугүй гэдгээ, өөрсдийн үнэ цэнээ мэдэх, тархины эргүүлгээс гарах нь хөгжлийн үндэс, хүчирхэг болохын суурь болно

Одоохон...
Үйл явдал2 мин унших

Зүүн өмнөд Азийн энүүхэн жаахан нутагт 1000 гаруй хэл, аялга оршин байдаг гэнэ. Уулын ам, жалга болгон нэг хэлтэй гэсэн үг.
Гэтэл Монголын өргөн уудам нутагт хаана нь ч очсон нэг хэл аялгаар ярилцаж ойлголцож болдог гэж гадаадын аялагчид 100 гаруй жилийн өмнө нэг биш цохон тэмдэглэсэн байдаг. Бичиг харилцаа бол бүр төгс, эргэн тойрны улс аймгууд ч монгол хэл бичгээр харилцдаг байв. Соёл, хэлээр эртнээс ижилсэж, хүчтэй төр гүрэн, бичгийн хэл соёл байсны үр дүн биз. Өнөөгийн франц, итали хэлийг өнө эртнээсээ л ийм байсан мэт төсөөлөн боддог ч үнэндээ тун саяхан 1870-аад оны үест л нэгтгэн аль нэг аялгыг нь сонгон нэг бичгийн хэл болгож албажуулж бэхжүүлсэн байдаг юм. Ийм залуухан, саяхан...
Цаана чинь бутархайнууд хүртэл нэгдэж нэг гүрэн болчихоод хөгжиж дэвжиж чих хангинуулж байна...