Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Гэр хороолол болон орон сууцны хотхон, хорооллуудын дунд нийтийн авто зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр /2025.08.25/ Хотын дарга Х.Нямбаатар дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзаж, өмнөх хэлэлцүүлгээр өгсөн үүрэг, даалгаврын биелэлт болон цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар хэлэлцэж байна.
Тэрбээр "Нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх, орц, гарц нээх ажил эрчимтэй явж байна. Цаашид гэр хороолол болон орон сууцны хотхон, хорооллуудын дунд нийтийн авто зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчилгааг дүүргийн Засаг дарга нар биш яг тухайн орчиндоо тулж ажиллаж буй хороодын засаг дарга нарт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож, 9 дүүрэг, 204 хорооны Засаг дарга нарт Засгийн газрын бодлого цаашид нийслэлийг хэрхэн дэмжиж, уялдаж ажиллах талаар мөн мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлчүүлийн өмнө тулгамдаж буй асуудлууд ганцхан жилийн дотор үүсчхээгүй. Олон жилийн төлөвлөлтгүй газар олголт, стандартын зөрчлөөс үүдэлтэй. Энэ бүхнийг цэгцлэхэд цаг их орно. Мөн төр иргэн хоёрыг холбож, анхан шатанд монгол төрийг төлөөлж байгаа хорооны Засаг дарга та бүхний оролцоо маш чухал гэдгийг онцоллоо" гэв.


