Үйл явдал1 мин унших
Д.Үүрийнтуяа: Та бүхэндээ 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье!

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагчид, цэцэрлэгийн бяцхан багачууд, эцэг эхчүүд Та бүхэндээ “2025-2026 оны хичээлийн шинэ жил”-ийн мэндийг өргөн дэвшүүлье!
Боловсрол бол улс орны хөгжил, хүн бүрийн амьдралын чанарыг тодорхойлогч үнэт зүйл билээ. Монгол Улсын төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого нь хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй боловсрол олгох, багшийн хөгжил, чадавхыг бэхжүүлэх, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, дижитал шилжилтийг боловсролын бүх шатанд хэрэгжүүлэхэд чиглэж байна.
УИХ-ын гишүүний хувьд эдгээр зорилтыг бодлогын түвшинд тууштай дэмжиж, боловсролын салбарын хөгжлийн төлөөх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, эрх зүйн шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Эрдмийн их аяныг эхлүүлж буй сурагч, оюутан залуус Та бүхний зам мөр дардан байж, багш сурган хүмүүжүүлэгчдийн ариун үйлс улам дэлгэрч, Монголын боловсролын хөгжил үеийн үед гэрэлтэж байх болтугай!
