Үйл явдал1 мин унших

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболдтой уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболдтой уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ц.Батболдтой уулзаж “Эрдэнэт Медикал” эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгон өргөтгөх Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Энэ хүрээнд:

  • Эмнэлгийн ажилтнуудын ажлын байр, цалин хөлсийг хадгалах

  • Үйлдвэрийн ажилтан, ахмадуудын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

“Энэхүү төвийн нээлт 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болох бөгөөд энэ нь хойд бүсийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болно. Хойд бүсийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээ оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулахын төлөө тууштай хамтран ажиллах болно” гэв.

Орхон аймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2017
  2. 2016
  3. 2014