Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүд иргэдтэй уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан нар Есөнбулаг суманд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. /2025,09,06/
Тэд уулзалтын үеэр:
• Улс эх орны өнөөгийн нөхцөл байдал
• Санаачлан батлуулсан хууль, бодлого шийдвэрүүд
• Тойргийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч,
• Иргэдийн санал бодлыг сонсож, цаашид бодлого шийдвэрт тусгах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.
Иргэд уулзалтын үеэр нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, дэд бүтэц зэрэг сэдвээр санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан


