Үйл явдал1 мин унших
Говь-Алтайн хөгжлийн жор нь авто зам

Өнөөдөр “ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТҮНШЛЭЛИЙН ЧУУЛГАН 2026” -д оролцлоо.
Энэ чуулганд төрөлх Алтай нутгаа хөгжүүлэх сэтгэлтэй, бас тодорхой шийдэлтэй олон хүмүүс цугласан нь олзуурхууштай.
✅ Энэ онд Алтай-Улиастай чиглэлийн авто замын ажил үргэлжлэн хийгдэнэ.
✅ Энэ зам баригдсанаар Алтайчууд Улаанбаатар хоттой урдуураа төдийгүй хойгуураа холбогдоно.
✅ Улмаар Арц суурь-Түдэвтэй, Алтай Бургастайн замууд баригдаж ашиглалтад орсноор урд хойд хөрш, Ази-Европыг холбосон баруун бүсийн АВТО ЗАМЫН-3 ДАХЬ КОРИДОР бий болох юм.
Тиймээс Засгийн газар энэ коридорын бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтад онцгой анхаарч байгааг дуулгалаа.
ХӨГЖЛИЙН СУДАС-АВТО ЗАМ-аа барьчихсан байхад дагаад зах зээл тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ өртөг хямдарч, үйлдвэрлэл аялал жуулчлал хөгжих үндсэн нөхцөл бүрдэнэ
