#Тойрог1 мин унших
Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзлаа

Хан их Алтайгаараа овоглосон Говь-Алтай аймгийн иргэдтэйгээ уулзлаа. Мөн УОК-ын нөөцөөс 650 тн тэжээл, 50 тн шатахуун, Хөхморьт сумандаа туулах чадвар сайтай Lexus-570 машин гардууллаа.

Хүний хөгжлөөр улсдаа манлайлах зорилт тавьж эрүүл мэнд, боловсрол, өрхийн орлогод анхаарч байгаа нь сайшаалтай байна. Түүнчлэн ЭЕШ-д 650 аас дээш оноо авсан хүүхдүүдэд урамшуулал олгодог сайн жишиг тогтжээ.
Алтайчууддаа дуулгахад миний Зам Тээврийн сайд байхдаа эхлүүлсэн Алтай-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил эхэлсэн, энэ жил улам эрчимжинэ. Мөн Алтай-Бургастай чиглэлийн 253 км авто замын зураг төсөл хийгдсэн.
Дээрх замууд баригдсанаар Говь-Алтай аймагт Ази Европ, урд хойд хөршийг холбосон Монгол Улсын авто замын 3 дахь коридор бий болох юм. Уулзалтын үеэр иргэд хүүхэд залуус цахим мөрийтэй тоглоомд донтож байгаа, татварын дарамтыг бууруулах, малын гаралтай түүхий эдийг боловсруулж үнэд хүргэх, бичил уурхай эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг асуудалд төр засаг анхаарал хандуулахыг хүсэж байлаа. Алтайчуудынхаа тавьсан асуудал бүрд шийдэл гаргаж ажиллах болноо.

