#Тойрог1 мин унших
Говь-Алтайн Есөнбулаг суманд 10 МВт чадалтай, 42 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын станц ашиглалтад орлоо

Говь-Алтай
Одоохон...
#Тойрог1 мин унших


Энэхүү чухал төслийг “Том Нар Энерги” ХХК хэрэгжүүлж, 20 жилийн ашиглалтын хугацаатайгаар хүлээлгэн өгч байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын Тамгын газрын дарга Ш.Эрдэнэбат болон холбогдох албаны төлөөллүүд хамт оролцлоо.
Энэхүү станц ашиглалтад орсноор Алтай–Улиастайн эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн ажиллагааг тогтворжуулах, төвийн бүсээс тусгаарлагдсан үед иргэдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах бодит боломж бүрдэж байна. Орон нутагт чиглэсэн, иргэдийн амьдралд шууд хүрэх ийм бодит бүтээн байгуулалтууд цаашид ч үргэлжилнэ.
