Үйл явдал2 мин унших
УИХ-ын гишүүн Б.Түвшин Говь-Алтай аймгийн сумдад ажиллав

УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар нарын гишүүд Говь-Алтай аймгийн 17 сумдад уулзалт хийж ард иргэдийн санал бодлыг сонсож, тус аймагт хийж буй, хийж болох зүйлс, улсын эдийн засгийн ерөнхий байдлын талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Говь-Алтай аймгийн 17 сумдад ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Энэхүү уулзалт маань Монгол Улсын яг төсөв баталж байгаа цаг үетэй давхцаж байгаагаараа онцлог. Ингэхдээ, Говь-Алтай аймагт хийж болох зүйлүүд, хийгдэх гэж байгаа зүйлүүд мөн иргэдийн санал бодол, Монгол Улсын эдийн засгийн ерөнхий байдлын талаар нэлээд ярилцлаа. Тэр дундаа иргэдийн хамгийн их санаа зовж байгаа зүйл нь уул уурхай. Уул уурхайн асуудлуудыг ер нь яаж шийдэх вэ гэдэг асуудал юм. Тухайлбал, мэдсэн мэдээгүй байхад лиценз авчихдаг газруудыг яаж зохицуулах вэ гэсэн асуудлуудыг иргэд хөндөж байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулиар болон ИНХ-аас энэ зөвшөөрөл авдаг байдлыг улам сайжруулж, зөвшөөрөл авсан ч, эс авсан ч лиценз олгохыг зөвшөөрдөг байдлыг нь зогсоож, зөвхөн тухайн шийдвэрийн дагуу шийдвэр гаргадаг болгох бодлогыг хийхээр яриад явж байгаа. Нөгөөтээгүүр уул, уурхайгаас гадна иргэдийн ажлын байр нэмэгдэх асуудал гарч ирж байна. Түүнчлэн нүүдлийн МАА-г нүүдлийн чигээр нь хөгжүүлж МАА-г эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр иргэдийн саналыг сонслоо.
Монгол Улсын эдийн засаг мөнгөн дүнгээр тэлсэн. Харамсалтай нь тэлчихсэн мөнгө чинь өөрөө бүтээмжгүй буюу хэмнэж болох зүйлүүд асар их байгаа. Цаашдаа улс орны бүтээмжийг дээшлүүлэх ялангуяа боловсрол, эрүүл мэнд, иргэдийг ажилтай орлоготой байх чиглэлд зөв бүтэцтэй оновчтой бодлого явуулах зайлшгүй шаардлагатайг ярилцлаа.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
