Үйл явдал1 мин унших
ГБХНХЯ-ны дэргэдэх дэд зөвлөлтэй 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашдын бүтэц үйл ажиллагааг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун ГБХНХЯ-ны дэргэдэх дэд зөвлөлтэй /2025.09.06 /хийсэн хуралдаанаар комиссын дүрмийг шинэчилж, зөвхөн оношлох бус нийгмийн сэргээн засалттай холбох, сонсголын бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, туслах технологийн төв, хүний нөөц, орон сууц, хүртээмжийн асуудлыг шийдэх шаардлагатайг онцлов.
ICF-ийн 2 шатлалтай судалгаанд 42,295 иргэн хамрагдсан, УБ-т хамрагдалт 18.4%-тай байна.
ХБХ-нд үзүүлэх төрийн үйлчилгээний зураглал боловсруулсан.
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн жишиг төв байгуулахад 6.8 тэрбум төгрөг, хүнд хэлбэрийн ХБХ-д зориулсан дэмжих төвд 7 байгууллага шалгарсан.
Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 144-р зүйлийн хэрэгжилтэд хяналт хийж, 383 ААН-ээс 63-д нь 917 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Халамжийн үйлчилгээний төрөл 2020 онд 6 байснаас 2024 онд 38 болж нэмэгдсэн.
ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр 1200 иргэнд 5.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэсэн тус тус тоон мэдээллийг тайлагнав.


Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
