Үйл явдал1 мин унших
Монгол-Энэтхэгийн ЗГ-ууд хамтран 650 хүнд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өгсөн төсөл үргэлжилнэ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун /2025.09.04/ Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Эрхэмсэг ноён Атул Малхари Готсурвэтэй хамтын ажиллагааны санал солилцож уулзлаа.
Энэ жил Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд:
Анхны газрын тос боловсруулах үйлдвэр барих 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон.
Зэс, нүүрс экспортын шинэ зам, туршилтын ложистикийн коридор байгуулах асуудалд дэмжлэг үзүүлж байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ражив Гандийн нэрэмжит политехник коллежийг байгуулсан.
ICCR тэтгэлэг - Энэтхэгийн их дээд сургуульд инженер, анагаах ухаан, мэдээллийн технологи, соёл урлагийн чиглэлээр сурах жил бүрийн тэтгэлэг
I-TEC хөтөлбөр - Богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгтэй сургалтаар Энэтхэгт сургадаг.
Дээрээс нь өнгөрсөн жил 2 улсын Засгийн газар хамтран 650 хүнд хиймэл хөл үнэ төлбөргүй хийж өгөх төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Үүнд онцгойлон талархалаа илэрхийлж найзынхаа бэлэглэсэн үндэсний хувцасыг нь өмсөж очсон талаараа гишүүн онцлон дурдав.
Цаашид протез, ортопедын мэргэжилтэн болон шаардлагатай хүний нөөц бэлтгэх, туршлага солилцох тухай санал, мэдээлэл солилцож хамтын ажиллагаагаа бататгахаар боллоо.
Мөн жил бүр 18-40 насныхан сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжтой бүрэн тэтгэлэг зарлагдаж олон зуун оюутан амжилттай суралцаж байна.
