Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Түлш хэмнэх ялихгүй шалтгаанаар шинэ техникүүдээ үзүүлэн болгоод хадгалаад байж таарахгүй

Хотын дарга цаг үеийн асуудлаар хийсэн мэдээлэлдээ /2025.09.03/ дүүрэг, хорооны нийтийн эзэмшлийн талбайн асуудлаар дараах шаардлагыг тавилаа.
Тэрбээр "Хот, нийтийн аж ахуйн чиг үүргүүдийг дүүргүүдэд өгч, төсөв мөнгийг нь ч сайн нэмж шилжүүлсэн. Угтаа бол дүүрэг, хорооныхоо нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг дүүргүүд өөрсдөө эзний ёсоор хариуцах тухай асуудал. Тэр ч утгаараа тусгай зориулалтын техник хэрэгслийг нь ч чамлахааргүй хэмжээнд шинэчилж өгсөн.
