Үйл явдал•1 мин уншихЯвган зам шинэчлэх ажлыг оромдож буй цүнхний компаниудыг гэрээг цуцалнаОрчны тохижилт, дэд бүтэцХотын дарга Х.Нямбаатар цаг үеийн мэдээлэл /2025.09.02/ хийх үеэрээ явган замын шинэчлэлтэй холбоотой дараах мэдэгдлийг хийв.Тэрбээр “Энэ жил Улаанбаатар хотын хүний хөл ихтэй гол явган замуудаа нэг мөр шинэчлэе гэж төлөвлөж ажил эхлүүлсэн. Ажил авсан зарим аж ахуйн нэгжүүд ажлыг үнэхээр оромдож байна. Манайхны хэлдэгчлэн цүнхний компаниудыг цаашид тендерт оролцуулахгүй байх, хар жагсаалтад орох ажлыг хийхгүй бол хотын ажил амьдралыг талаар нэг болгоод байна. Даахгүй нохой булуу цуглуулна гэдэг шиг ажлаа хийж чадахгүй байж хуулж хаяад олон хоногоор хучихгүй орхичих юм. Энэ мэт алдаа дутагдалтай байгаа аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцална” гэв.Хуваалцах