#Коммент2 мин унших

О.Батнайрамдал: Монгол Улсын нийт зээлийн хэмжээний 53%-ийг ганцхан Оюутолгой төсөл бүрдүүлдэг, үүнд маш нухацтай, хэрсүү хандах учиртай

О.Батнайрамдал: Монгол Улсын нийт зээлийн хэмжээний 53%-ийг ганцхан Оюутолгой төсөл бүрдүүлдэг, үүнд маш нухацтай, хэрсүү хандах учиртай
УИХ-ын гишүүн, Оюутолгойн Хянан шалгах Түр хорооны дарга О.Батнайрамдал:

Монгол Улсын нийт зээлийн хэмжээний 53%-ийг ганцхан Оюутолгой төсөл бүрдүүлдэг. Оюутолгой төсөл бол дэлхийн хэмжээний маш том төсөл. Дэлхийн даяар зэсийн томоохон төслүүдийг авч үзэхэд Оюутолгой төсөл хамгийн их хөрөнгө оруулалтыг шаардсан, нүсэр том хөрөнгө оруулалтуудын нэг мөн.

Өнөөдөр энэ төсөл 26 тэрбум доллароор босож байгаа. 26 тэрбум доллар зарсны үндсэн дээр Оюутолгойн энэ том газарт орох бүтээн байгуулалт дэлхийн хэмжээний олборлолт явагдаж байгаа гэсэн үг. Энэ 26 тэрбум долларын 20 тэрбум доллар нь ойролцоогоор бараг 80 орчим хувь нь зээлээс бүрддэг. Үлдсэн нь өөрийн хөрөнгийн санхүүжилт болон чөлөөт мөнгөн урсгалаараа бүрдсэн.

20 тэрбум долларын зээл гэдэг хэр их мөнгө вэ ? Үүн дээр тооцоолол хийж үзье.

Монгол Улсын Засгийн газар хамгийн сүүлийн байдлаар 8,6 тэрбум долларын зээлтэй. Харин Оюутолгой төсөл манай Засгийн газраас даруй 2,3 дахин том зээлтэй байдаг гэсэн үг. Монгол улсын нийт хувийн сектор, Засгийн газар гээд том зургаар нь бүх зээлийг нь аваад үзэхэд ойролцоогоор 38 тэрбум доллар байдаг. Энэ Монгол Улсын нийт зээлийн хэмжээний 53% нь ганцхан ОТ төслөөс л хамаардаг гэсэн үг. Үүнээс Оюутолгой төслийн асар том зээл, манай улсын жижигхэн эдийн засаг дээр байгаа нь тод харагдаж байна.

Иймээс үүнийг маш нухацтай ярих хэрэгтэй. Үүн дээр манай улсын эрсдэл, зээлжих зэрэглэл яригдахаас гадна. Та бидний хүүхдүүдийн ирээдүйн хувь заяатай шууд холбоотой юм.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ОюутолгойХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2012
  3. 2010
  4. 2009