#Коммент1 мин унших

Х.Нямбаатар: Монгол Улсад одоохондоо нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй тул түр импортлохоос өөр аргагүй

Х.Нямбаатар: Монгол Улсад одоохондоо нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй тул түр импортлохоос өөр аргагүй

Монгол Улс импортлогч улс. Бид жилдээ 2 тэрбум доллароор бензин шатахуун импортолж оруулж ирдэг. 1 тэрбум доллароор архи, тамхи, виски, вино, коньяк, пиво гаднаас авч хэрэглэдэг.

Энэ жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу батлагдсан тогтоолын хүрээнд хагас кокс буюу хөх нүүрс импортолж оруулж ирэх шийдвэр гарсан юм.

Төдөлгүй худалдан авах тендер зарлаж 62 сая доллароор хөх нүүрс худалдаж авахаар болоод буй.

Гэвч нүүрстэй улс байж нүүрс гаднаас авах гэлээ гэх шүүмжлэл дагуулаад байна.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Энэ бол ухвар мөчид ойлголт. Монгол Улсад нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй. Одоо ойлгох цаг болсон. Нүүрсийг угааж мидлинг гаргаж авдаг. Мидлинг бол дундын завсрын бүтээгдэхүүн буюу нүүрсний хаягдал юм.

Х.Нямбаатар: Монгол Улсад одоохондоо нүүрс боловсруулж хагас кокс гаргаж авах үйлдвэр байхгүй тул түр импортлохоос өөр аргагүй

2018-2019 шилжих өвлөөс эхлэн өнөөдрийг хүртэл мидлинг хэрэглэж ирэв. Хагас кокс бол өндөр температурт нүүрсийг хуурай аргаар нэрж боловсруулан давирхай болон бусад химийн нэгдлүүдээс нь салгасан болсон нүүрс юм.

Нүүрс химийн цогцолбор барьж ашиглалтад оруулах хүртэл хөх нүүрс импортоор оруулж ирэхээс өөр гаргалгаа байхгүй. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө, агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж байгаа ажил.

Бид жилдээ 62 сая доллароор чихэр, сахар гаднаас авч хэрэглэдэг. Энэ жил Улаанбаатарчууд энэ хэмжээний мөнгөөр хагас кокс буюу чанартай нүүрс, хөх нүүрс, "Шинэ Түлш" хэрэглэнэ хэмээн онцлов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Агаарын бохирдолХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2016
  4. 2012
  5. 2011
  6. 2010