Үйл явдал2 мин унших

ТАНИЛЦ: 2026 онд Говийн бүсэд хийгдэх дараах хөрөнгө оруулалтууд

ТАНИЛЦ: 2026 онд Говийн бүсэд хийгдэх дараах хөрөнгө оруулалтууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  2026 онд Говийн бүсэд хийгдэх дараах хөрөнгө оруулалтуудыг онцлон хүргэе. 
 

ӨМНӨГОВЬ 

* Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80км хатуу хучилттай авто замын үргэлжлэл

* Даланзадгад-Магдалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, 156 км

* 2024 оны төсөвт суулгаж эхлүүлсэн

Буянт хотхон хүүхдийн зуслангийн өвлийн байрны үлдэгдэл төсөв

* Өмнөговь дахь шүүхийн барилга санхүүжих дүн

* Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилга 2019 эхэлсэн, үлдэгдэл санхүүжилт

* Баяндалай суманд #Хөв цөөрөм

* Даланзадгад суманд Зоонозын өвчин судлалын төвийн барилга.

ДОРНОГОВЬ 

* Сайншанд суманд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн салбарын цогцолбор барилга

* Даланжаргалан суманд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга

* Дэлгэрэх суманд Соёлын төвийн төвийн барилга

* Эрдэнэ сум Соёлын төвийн барилга

ДУНДГОВЬ 

* Дэлгэрхангай суманд Соёлын төвийн барилга

* Сайнцагаан суманд "Төв халх" дуулалт жүжгийн театр

* Луус суманд Спорт заалны барилга

* Говь-Угтаал суманд цэвэр усны шугам сүлжээний ажил

* Сайнцагаан суманд цэвэр усны шугам сүлжээний ажил

* Цаг уурын барилга

* Мандалговь суманд Дулааны станцын 2-р хэлхээ, дэд бүтэц

ГОВЬСҮМБЭР 

* Сүмбэр суманд 5 дугаар сургуулийн өргөтгөл

* Сүмбэр суманд 1 дүгээр сургуулийн өргөтгөл

* Сүмбэр суманд 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 150 ортой цэцэрлэгийн

* Сүмбэр суманд 150 ортой цэцэрлэгийн барилгын өргөтгөл

* Сүмбэр суманд Ахмадын өргөө

* Баянтал- Чойр чиглэлийн 24 км хатуу хучилттай их засвар

* Сүмбэр суманд Усан бассейн, спорт цогцолборын барилга

* Сүмбэр суманд Дулааны станц, цахилгаан хангамж, дэд бүтэц, 2 дугаар хэлхээ

* Сүмбэр суманд дулааны станцын 2 дугаар хэлхээний үлдэгдэл, холбоо мэдээлэл зэрэг онцлох ажлууд тусгагдан хэлэлцэж байна.

Говийн бүсХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025