Үйл явдал2 мин унших

Монгол Улсад SATREPS-ийн Байгаль цаг уурын том төсөл хэрэгжинэ

Монгол Улсад SATREPS-ийн Байгаль цаг уурын том төсөл хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл 2025 оны 9 дүгээр сарын 11-нд Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Ариунаа, Тэргүүлэгчдийн газрын Гадаад харилцааны хэлтэс, Математик, тоон технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн зэрэг хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Монголын талын төслийн баг, Японы Ямагучи, Тоттори, Хирошима их сургууль, Үндэсний хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн эрдэмтдээс бүрдсэн Япон талын багийнхан, мөн JICA (ЖАЙКА), JST (Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг)-ийн төлөөлөгч, зөвлөхүүдтэй уулзав.

Уулзалтын эхэнд Д.Рэгдэл гишүүн SATREPS-ийн “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж буй хээрийн ба говь, цөлийн экосистемийн эмзэг байдлыг үнэлэх математик загварчлал болон мониторингийн сүлжээний цахим платформыг хөгжүүлэх” (Project for Development of Digital Network Platform for Integrated Modelling to Assess Grassland and Gobi Desert Ecosystem Resilience against Climate Change and Human Activities) төслийг батлагдсанд баяр хүргээд, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа уг төслийг боловсруулах  санаачилгыг анхнаас нь дэмжиж, Монголын талаас оролцох хүрээлэн, эрдэмтдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэх талаар зөвлөж  байсан нь ийнхүү ач холбогдлоо өгч, бодит ажил хэрэг болсонд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийллээ.

Тэрээр энэ төсөл нь манай улс шиг  өргөн уудам нутаг дэвсгэртэй, байгаль цаг уурын өвөрмөц нөхцөлтэй оронд  өндөр ач холбогдолтой  бөгөөд ШУА-ийн хүрээлэнгүүдэд SATREPS-ийн төсөл анх удаа  хэрэгжиж байгаагаараа онцлог гэдгийг цохон тэмдэглэв.

Төслийг  Шинжлэх ухаан, технологийн сан бодитой дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаар болсныг дуулгахад таатай байна гэв.

Монгол Улсад SATREPS-ийн Байгаль цаг уурын том төсөл хэрэгжинэ

МУ-ын ШУА шинэ хамтарсан төслийн саналаа 2026 оны эхний хагаст Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан Улаанбаатар хот дахь JICA, JST-ийн төлөөлөгчийн газарт хүргүүлнэ гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд  Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагууд, Япон Улсын их сургуулиуд, төслийг санхүүжүүлэгч JICA, JST  байгууллагууд улам өргөн хүрээнд хамтран ажиллах  хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсад SATREPS-ийн Байгаль цаг уурын том төсөл хэрэгжинэ

ШУ-ныг хөгжүүлэхХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012