Байр суурь2 мин унших
Х.Тэмүүжин: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрт БНХАУ ганцхан нөхцөл тавьсан нь Монгол Улс өмнө нь байгуулсан 5 компанитай яг ижил нөхцөлөөр нүүрсээ зарах байсан шүү дээ
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үг хэллээ.
УИХ-аас баталсан ЗГ-ын хэлсэн урагшаа гарсан гарц холболтыг, нүүрстэй холбоотой асуудлыг нэлээд шүүмжлээд, бараг л улс орноо зарсан, алдагдал ихтэй гэрээ хийсэн гэдэг яриаг Ерөнхийлөгч байсан хүн олон нийтийн хэрэгслээр их л том тооцоотой дүгнэлтүүд хэлсэн. Коридорт сэтгүүлчидтэй уулзсан УИХ-ын гишүүд арьсаа хамгаалдаг юм уу, мэдээгүй, ойлгоогүй, юу болсон юм бол гэх.
Энэ гэрээ хэлцлийг хийхэд 3 зүйл маш тодорхой байсан шүү дээ. Монгол Улс хөрштэйгөө тохирсон тохироогоо, заагаа хэлчихсэн тэр үгээ эргэж буцаад зальддаг гэдэг тийм дүр төрх рүү яваад орчихсон. Өчнөөн алдагдал өөрсдөө ч хүлээгээд, айлын талыг ч оруулчихсан алдагдсан боломж гээд том том дүн зөндөө ярьсан. Ковидын үеэр Монгол Улс гадагшаа гарах гарц ганцхан Замын-Үүд байна аа. Бусад гарцаа өөрсдөө боймлоод, хоолойгоо боочихсон. Гарцаа нэмэгдүүлье ээ гэх мэтчилэн. Тэр сургамжаа гүйцэлдүүлээд ер нь бол хил холболтоо нэмэгдүүлэх ёстой юм байна, боомтуудаа нээх ёстой юм байна, эдийн засгийнхаа боломжийг тэлэхийн тулд байгаа бүх дэд бүтцээ бас нэг гайгүйхэн шиг зардал багатай тээвэрлэчихдэг, түүхий эдээ гаргачихдаг болгочихъё гээд. Нөхцөлөө яриад ойлголцсон гэж бодсон. Манай УИХ-ын гишүүд зөндөө ярьсан.
Хоёрдугаарт, айлын талаас нэг л нөхцөл тавьсан. Тэрийг бүгдээрээ ойлгосон шүү дээ.
Яагаад гэвэл энэ 5 компанийн үнийн дүнгээр барьж байгаа гэрээ хийгээд хэлчихсэн шүү дээ. Нөгөө жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг одоо ийм жүжиг тоглохоо болих юм биш үү?