Үйл явдал1 мин унших
38 дахь удаагийн “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР”-ыг хамтран зохион байгууллаа

Жил бүрийн хавар, намар зохион байгуулагддаг "Үндэсний номын баяр"-ын 38 дахь удаагийн баярыг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК өнгөрөгч амралтын өдрүүдэд /2025.09.20/ хамтран зохион байгууллаа.
"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн захирал Ж.Сандаг-Очир “Үндэсний номын баяр”-ын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, агуулга нь баяжиж, олон улсын номын баярын жишигт хүрч хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахыг хүсдэг хэн бүхэнд нээлттэй байдаг энэхүү баярыг зохион байгуулахад гар бие оролцож байгаа залуусаар мөн бахархдаг юм.
Хүүхдүүд номтой нөхөрлөх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой, үндэсний хэмжээний, нийгмийн оюуны хөгжилд чиглэсэн “Үндэсний номын баяр”-ыг Улаанбаатар хотын хамгийн гоё баяр гэж нэрлэж болно" гэв.





Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





