Үйл явдал1 мин унших
С.Бямбацогт: Шагналаас нь татварлахгүй, дэмжсэнд нь төр дэм болно
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ,
Манай хуульд нэг алдаа байсан. Тэр юу гэхээр төр дэмжээгүй хэрнээ бор зүрхээрээ яваад тив дэлхийгээс шагнал аваад ирэхээр нь баг тамирчдынхаа авсан шагналаас 10%-ийг нь шууд татварт хураачихдаг. Урам нэмэхийн оронд аа чи шагнал авчихав уу гээд шийтгээд байгаа ч юм шиг.
Уг нь энэ алдааг засах, тамирчдаа дэмжихийн тулд олимпийн төрөлд амжилт гаргасан баг тамирчдыг дэмжсэн , хандив тусламж үзүүлсэн ААН-үүдэд борлуулалтын орлогынх нь 1% тай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлдэг болсон.
Харин эндээс орхигдоод байсан E sport-ыг дэмжсэн аан-үүдийг 1%-ийн татварын хөнгөлөлтөд оруулах хуулийн төслийг П.Сайнзориг гишүүн маань бичиж, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдтэйгээ хамтран санаачилж өргөн барих гэж байна. Хууль батлагдсанаар E sport-ын баг тамирчид амжилт гаргаж авсан шагналаас төр татвар авахгүй, харин e sport-ыг дэмжсэн аж ахуйн нэгжүүдийнхээ татварыг 1%-иар хөнгөлнө. хэлэлцүүлгийн явцад оюуны спорт, олон улсын чанартай олимпиад, шинжлэх ухаан, урлаг соёл, утга зохиолын шагналаас ч гэсэн татвар авахгүйгээр хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж буй монголчууддаа, тэднийг дэмжиж буй аж ахуйн нэгжүүддээ төр урам өгөх учиртай.
