#Коммент1 мин унших
Иргэд, аж ахуйн нэгжүүддээ барьж буй Засгийн газрын бэлэг задарлаа

Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг /2025.12.30/-ний өдөр УИХ-д өргөн мэдүүллээ.
Ингэснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ, нийт 2.7 ИХ НАЯД-ын татварыг үе шаттай бууруулахаар тооцлоо.
Иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгохоор
Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ төлөх хугацааг 2 ХҮРТЭЛ САРААР хойшлуулж болохоор
Хил дээр импортын НӨАТ хураахгүй 2 сарын дараа төлөх боломж өгөхөөр
Тайлангаа 2 жилийн хугацаанд ЗАЛРУУЛАХ ЭРХ олгохоор
Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 ХУВИИЙН татварыг хөнгөлж 1 ХУВИЙН орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 ТЭРБУМ болгон нэмэгдүүлэхээр
Аж ахуйн нэгжүүд томрох, өргөжих боломжийг олгох зорилгоор 25 хувийн татвар төлдөг босгыг 6 тэрбумаас 10 ТЭРБУМ болгож нэмэгдүүлэхээр
6-10 тэрбумын ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулан 15 ХУВИЙН ТАТВАРТАЙ байхаар
1 хувийн ТАТВАРЫН ХЯЛБАРШУУЛСАН горимыг 400 САЯ ТӨГРӨГ хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлтэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тус тус тусгалаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

