Үйл явдал1 мин унших

Гэр бүлийн хүчирхийллийн хөгжлийн бэрхшээлтэй хохирогчид үйлчилгээний гадна үлдэж байна

Гэр бүлийн хүчирхийллийн хөгжлийн бэрхшээлтэй хохирогчид үйлчилгээний гадна үлдэж байна

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2025.09.22/ “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран зохион байгуулж холбогдох яамд, ЦЕГ, ХЭҮК, ТББ-ууд, ХБиргэд болон хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдсэн 50 гаруй оролцогч нэг дор уулзаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Өөрийгөө илэрхийлэх болон хамгаалах чадвар сул хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд далд, удаан хугацаагаар өртөх тохиолдол цөөнгүй. Хүчирхийллээс хамгаалах үйлчилгээ авахад олон саад бэрхшээлтэй байнга тулгарч байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хөгжлийн бэрхшээлтэй хохирогчид үйлчилгээний гадна үлдэж байна

Үүнд:

  • Мэдээллийн хүртээмжгүй байдал,

  • Харилцааны хүндрэл, дохионы хэлмэрчгүй байдал,

  • Эрх зүйн хамгаалалт, үйлчилгээний талаархи ойлголтгүй,

  • Үл хайхрах, ялгаварлан гадуурхах хандлага,

  • Эдийн засгийн хараат байдал, орон гэргүйдэл,

  • Байгууллага хоорондын уялдаа холбоо сул байдлаас болж орхигдох

Иймээс зөвлөлдөх уулзалтаас зөвлөмж гаргаж байгаа ба холбогдох төрийн байгууллагууд руу илгээж хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм. 
Гэр бүлийн хүчирхийллийн хөгжлийн бэрхшээлтэй хохирогчид үйлчилгээний гадна үлдэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009