#Коммент2 мин унших
Г.Уянгахишиг: НӨАТ-ын хувь хэмжээг 5 хувь болгосноор татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, төсвийн орлого нэмэгдэнэ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Ковидын үе гэж нэрлэгдээд буй 2020-2022 оны үед дэлхий нийтээр эдийн засгийн зогсонги байдалд орж, улс орон бүр тодорхой зохицуулалтуудыг хийж байв. Монгол Улс ААН-үүдэд олгосон зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авсан ч эргэн сэргэхгүй байсаар хаалгаа барьсан олон газар бий.
Үүнийг түмэн олноо төлөөлөн хууль боловсруулахаар сууж буй Г.Уянгахишиг, М.Нарантуяа-Нара нарын гишүүд УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өчигдөр /2025.09.19/ хуулийн төслөө боловсруулж эцэслээд УИХ-д өргөн барьсан юм.

Учир нь бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт их. Аж ахуйн нэгжүүд орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг олон төрлийн төлбөрийг төрд төлж байна.
НӨАТ-ын орлого өсч, орлого цуглуулах чадвар нэмэгдэж байгаа хэдий ч үр дүнд нь инфляци, ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсэж болзошгүй байгааг мэргэжилтүүд ярьдаг.
Хуулийн төсөл батлагдвал аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, улсын төсөвт цугларах татварын орлого нэмэгдэх боломжтой болох юм.