Үйл явдал2 мин унших
"СОР17" бага хурлыг НҮБ-ын стандартад нийцүүлж зохион байгуулахаар ажиллаж байна

Ирэх жил Улаанбаатар хотод олон улсын хэмжээний томоохон үйл ажиллагаа болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-г зохион байгуулагдана.
Үүнтэй холбогдуулж нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, барилга байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.
Дэлхийн 197 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна дунджаар 8000 орчим төлөөлөгч ирэх учир тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд авто зам барих, автомашины зогсоолууд байгуулах, цэвэр, бохир усны шугам татах, шилэн кабель, холбоо дохиоллыг барьж байгуулах зэрэг ажил хийнэ. НҮБ-ын стандартад нийцүүлж тус хурлыг зохион байгуулахаар ажиллаж ажиллана.
Хотын дарга хэлсэн үгэндээ “COP17 бага хурал нь 2015 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтаас агуулга, цар хүрээний хувьд хэд дахин том арга хэмжээ. Дэлхийн 197 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас гадна дунджаар 8000 орчим төлөөлөгч ирнэ. COP17 бага хурал нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг өрнүүлж, тус бүс нутгуудад хөрөнгө босгох, бодлогын санаачилга танилцуулж, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжийг бүрдүүлдэг. Тус хурлын бэлтгэл ажлын хүрээнд авто зам барих, автомашины зогсоолууд байгуулах, цэвэр, бохир усны шугам татах, шилэн кабель, холбоо дохиоллыг барьж байгуулах зэрэг ажил хийнэ. Үүнээс гадна 5000 хүн нэг дор хуралдах конвейшн центрийг НҮБ-ын стандартад нийцүүлэн барих шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өмнөх хурлуудыг дандаа эдийн засгийн өндөр чадавхтай улсууд зохион байгуулж байсан. Бидний хувьд их том сорилт. Бид НҮБ-ын стандартад нийцүүлж тус хурлыг зохион байгуулахаар ажиллана” гэдгээ тодотгов.
Байгууламжийн зохион байгуулалтын талаар COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “НҮБ-ын хүлээн авагч орны хэлэлцээрийн дагуу, олон улсын жишигт нийцсэн угсардаг түр байгууламж барина. Тус байгууламж нь дараах бүтэцтэй байна.
Үүнд:
Зөвхөн НҮБ-ын мандаттай зочид нэвтрэх, хурал зохион байгуулах хаалттай хөх бүс
Монгол Улсын иргэд чөлөөтэй нэвтэрч хуралтай танилцах ногоон бүс
Төр, хувийн хэвшлийн түншлэл, экспо, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах хэсэг
Гадны улс орнуудын өндөр дээд албан тушаалтнууд, ВИП зочдын авто зогсоол
Иргэдийн зогсоол зэргийг төлөвлөсөн.
11 дүгээр сард ерөнхий гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. ТЭЗҮ батлагдах шатандаа явж байна. Тус байгууламж нь гурван сарын дотор угсарч бэлэн болох учир бид НҮБ-д долоодугаар сарын 15-нд хүлээлгэж өгч, тэрнээс хойш НҮБ хамгаалалтад авч хурлыг зохион байгуулна. Ногоон бүсэд өмнө нь хоолны фестивальд ашигласан асрыг хэрэглэх зэргээр зардлаа хэмнэнэ” гэв.
