Үйл явдал3 мин унших
Н.Туваан: МАН-ынхан жоомоо алах гээд гэрээ битгий шатаачхаач. Улс орноо битгий хорлооч

Одоохон...
Үйл явдал3 мин унших

Хэвлэлээр яригдаж буй зүйлүүд дээр тайлбар өгье. 10 тэрбум долларын луйвар гэж яриад байгаа юм. Үүн шиг худлаа ор үндэсгүй гүтгэлэг бол байхгүй. Энд 247 сая тонн нүүрсний тухай ярьж байгаа. 16 жилийн хугацаанд энэ 247 сая доллар нь 2025-2029 онд 27 сая тонн, 30 оноос эхлээд жилийн 20 сая тонноор нийтдээ 16 жил явагдах нүүрс борлуулах гэрээний асуудал яригдаж байгаа юм. Энэ 10 тэрбум доллар гэгчийн үлгэр нь яаж гарсан бэ гэхээр 247 сая тонн нүүрс ойролцоогоор 250 сая тонн нүүрсийг 40 долларын хямдаар борлуулчихлаа. Энэ 2-ын зөрөөнөөс энэ нөхдүүд 10 тэрбум доллар олчихлоо, 10 тэрбум долларын луйвар хийчихлээ гэдэг асуудал яриад байгаа юм. Энэ бол 1 дүгээрт ор үндэсгүй гэдгийг хэлье. ЭТТ компани өнөөдөр хоёрхон замаар нүүрс борлуулж байгаа. Эхнийх нь уул уурхайн биржээр. Үүнд DAFбуюу тээврийн хүнс орчихсон үнэ, урт хугацаат гэрээнүүд бол амны нөхцөлөөр буюу тээврийн үнэ ороогүй байдаг. Тэгэхээр 40 доллар гэж яриад байгаа энэ зүйл дотор тээврийн үнэ ордог. Энэ тээврийн үнийг МТЗ, Монголын тээвэрчид тээвэр хийж э Монголд үлддэг. Яс юман дээрээ Монголд үлддэг мөнгө . Үнэ бол өөрөө хөдөлдөг үнэ. Өөрөөр хэлбэл улирал тутам энэ индексүүд хөдлөхөөр, нүүрсний үнэ өсвөл дагаад өсдөг ийм л үнэ.
Миний өмнөх ажлын хэсгийн дарга бол ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайд байсан. 55 удаа энэ ажлын хэсэг хуралдаж асуудлыг шийдэх гэж явж байсан. Ийм протоколууд нь бий. Хэрвээ одоогийн ЗГ Г.Занданшатар Ерөнхий сайдын ЗГ энэ гэрэ, хэлэлцээр муу болжээ гэж үзэх юм бол үүнийг зогсоох бүрэн боломжтой. Энэ хэлэлцээр дотор мэдэгдлээ өгөөд гэрээг сайжруулах боломж нь бий. Мөн БНХАУ-ын Чайна Энержи компани, ЭТТ компаниас нэг ч тонн нүүрсийг хүчээр дээрэмдэж аваагүй , энэ 2 компани хоорондын хийсэн гэрээний дагуу явж байгаа гэдгийг хэлье.