Үйл явдал2 мин унших

НОБГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах талаар хэлэлцлээ

НОБГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах талаар хэлэлцлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын гамшиг, ослын нөхцөл байдал”, “Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”, “Нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” болон "Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2030" төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

НОБГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах талаар хэлэлцлээ

Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах, Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ж.Төмөрмандах, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Н.Баярчимэг зэрэг тэргүүтэй зөвлөлийн гишүүн байгууллагын удирдлагууд оролцлоо.

НИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А. Баяр,

“Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт хэвээр байна. Зөвхөн нэг байгууллагын асуудал бус салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог эрчимжүүлэх шаардлагатай байна. Бид аливаа гамшиг осол, гал түймэр, үер усны аюулын үед аль болох мэдээллийг хурдан шуурхай авах, цаг алдалгүй газар дээр нь очиж ажиллаж иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах чухал. Үүний тулд Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэв.

НОБГ-ын шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв байгуулах талаар хэлэлцлээ

Онцгой нөхцөл байдалХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2019
  4. 2018
  5. 2017