Үйл явдал1 мин унших
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл шилдэг зөвлөлөөр шалгарлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дүгнэж Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргаас “Талархал”-ыг гардууллаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа улам бүр сайжруулж, 2026 онд бид НЭГДСЭН УДИРДЛАГЫН ТӨВ байгуулан галын эрсдэлийг бууруулах менежментийг сайжруулна. Мөн хийн түлшний соёл, хэрэглээг зөв нэвтрүүлж, эрсдэлийг бууруулах ажлыг эрчимжүүлнэ.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

