Үйл явдал1 мин унших
“Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” үндэсний чуулган боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам болон Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг энэхүү чуулганыг хамтран зохион байгууллаа.


ДЭМБ-ын “Сэргээн засалт–2030” удирдамж, НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийг хангахад чуулган нь чухал алхам болж байгаа юм.
Тус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
• Сэргээн засах тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэх
• Салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх
• Хөгжлийн замын зураглал, бодлогын зөвлөмжийг хамтран боловсруулах
21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөл, мөн эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл заслын эмч, сувилагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.

