Үйл явдал1 мин унших

О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн халамж, нийгмийн халамж хэрэгтэй

“Сэргээн засалт ба хөгжлийн бэрхшээл” Үндэсний чуулган төрийн ордонд болж байна. УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулж буй энэхүү чуулганыг Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Сэргээн засалтыг эрт хийж чадвал бага бэрхшээлтэй, нийгмийн амьдралд оролцож, баялаг бүтээдэг хүн бий болох боломжтой. Сэргээн засалтад оруулсан 1 төгрөг эргээд 3-4 төгрөг болж өсдөг. Тиймээс сэргээн засалтыг бид хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настнуудад сэргээн засалт маш чухал.

Сэргээн засалтыг бие, сэтгэл зүй, нийгэм, хүрээлэн орчны гэж дөрвөн төрөлд хувааж үздэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн халамж, нийгмийн халамж хэрэгтэй байна.

Тэтгэмжийн 300 мянган төгрөгийг үе шаттайгаар нэмэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг 3-6 сар үйлчилгээнд хамруулаад, үүнийгээ урт хугацаа гэж нэрлээд одоо энэ хүүхэд яагаад хөл дээрээ босохгүй байна гэж байна.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд сурч чадахгүй байгаа ч тэдгээр хүүхдүүдийн тархи нь эрүүл ухаантай. Эдгээр хүүхдүүдэд зориулсан зайны сургалтыг бий болгох хэрэгтэй. Үүний тулд сэргээн засал чухал. БНХАУ таван жилээр төлөвлөгөөгөө гаргаад явж байгаа шиг бид ч бас одооноос төлөвлөгөөгөө гаргаад явах хэрэгтэй" гэв.

Эх сурвалж:

Mass.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2020
  4. 2017
  5. 2013
  6. 2012
  7. 2009