Үйл явдал1 мин унших
“Найрамдал” зуслангийн замаас Алтан овооны зам хүртэл шинэ зам тавигдана

Улаанбаатар хотын баруун талд зусланд гардаг иргэд болон Тахилт, Орбит, Нарангийн гол, Их наран чиглэлийн иргэдэд нэн таатай мэдээг хүргэж байна.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн замаас Алтан овооны зам хүртэл манайхны өндөр хүчдэлийн өргөн гудамж гэж нэрлэдэг гудамж дагуу 3.7 км зам тавих ажил эхэллээ.
Уг замын өргөн 8 метр бөгөөд эхний 1 км замын зорчих хөдөлгөөнийг 11-р сарын 1-нд нээхээр төлөвлөөд ажиллаж байна. Замын ажлыг дүүрэг анх удаа өөрийнхөө төсвөөр хийж байгаа онцлогтой. Авто замын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллана хэмээн Хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
