Үйл явдал1 мин унших

Эрчим хүчний гудамжны автозамыг нээлээ

Өчигдөр /2025.10.02/ Хотын дарга Х.Нямбаатар Эрчим хүчний гудамжны зам буюу ДЦС-4-ийн урд талын авто замыг өргөтгөн, шинэчилж, хөдөлгөөнийг нээж буйг мэдээллээ.

Нийт 5.9 км урт, 7 метрийн өргөнтэй, 2 эгнээ уг замыг 14 метр өргөн, дөрвөн эгнээ болгон өргөтгөжээ.

Одоо 700 метр замын ажил үлдсэн. Уг хэсгийг энэ сарын 15-ны дотор дуусгана.

Харин явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажлыг энэ сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр Сонсголонгийн зам болон Яармагийн шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөний ачаалал цаашлаад гурвалжингийн гүүрний ачаалал буурах юм гэв.

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009