Үйл явдал1 мин унших
Монгол–Польшийн парламентын бүлэг Орхон аймагт ажиллаж байна.
Уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн цогцолбор” төсөл нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан 14 мега төслийн дундаас хамгийн түрүүнд хэрэгжих боломжтой бүтээн байгуулалт болохыг онцоллоо.
Польшийн тал зэсийн баяжмал боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэдэг дэлхийн томоохон тоглогч гэдгээрээ туршлагаа Монгол улстай хуваалцах бүрэн боломжтойг илэрхийллээ.
Хоёр талын хамтын ажиллагаа нь зөвхөн уул уурхайгаас гадна хотын эдийн засгийг төрөлжүүлэх, хүний нөөц бэлтгэх, техник технологийг шинэчлэх өргөн боломжийн талаар ярилцлаа.
Энэ хүрээнд зэс үйлвэрлэлийн тэргүүлэгч аж ахуй нэгж болох KGHM компани-тай хамтран ажиллах талаар санал солилцож, Орхон аймгийн хөгжлийг шинэ шатанд гаргах хамтын ажиллагааны талаар ярилцлаа.



