Үйл явдал1 мин унших
Монгол–Польшийн хамтарсан хог боловсруулах үйлдвэр болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон УИХ-ын гишүүн, Монгол–Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, Польш улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Оюундарь болон бүлгийн гишүүдийн хамт Бүгд Найрамдах Польш Улсын Сейм дэх Польш–Монголын парламентын бүлгийн дарга, төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца, дэд дарга Марэк Жонса, гишүүд Эва Колоджией, Кажимеж Клэйна болон бусад төлөөлөгчидтэй Орхон аймагт ажиллаж байна.



Орхон аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Б. Зоригтбаяр болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нартай уулзаж хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцон, Монгол–Польшийн хамтарсан хог боловсруулах үйлдвэр болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Монгол-Польшийн парламентын бүлгийн хамтын ажиллагаа бүс нутагт болон хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой юм.






