Үйл явдал1 мин унших
Чойбалсан хотын 1-р сургуулийн хөлбөмбөгийн баг УЛСЫН АВАРГА боллоо

“МӨРӨӨДЛИЙН ГООЛ” хөлбөмбөгийн УАШТ-д Дорнод аймгийн Чойбалсан хотын 1-р сургуулийн хөлбөмбөгийн 13 насны охидын баг аваргаллаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн "Аймаг, дүүрэг бүрээс нэг нэг сургуулийн баг шалгарч ирсэн буюу улсын хэмжээний нийт 839 ерөнхий боловсролын сургуулиас шалгарсан багууд өрсөлдсөн энэ тэмцээнд Дорнод нутгийн минь дүү нар ийнхүү аварга болсонд туйлын их баяртай байна.
Хүндэт багш, дасгалжуулагч нартаа баярлалаа.
Нэгдүгээр сургуулийн төгсөгчдөө төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн хамт нутгийн дүү нартаа очиж баяр хүргэлээ.
Аймгаасаа шалгаран энэхүү тэмцээнд хүрэлцэн ирсэн Чойбалсан хотын 1-р сургуулийн 13 насны хөвгүүд болон охидын баг, 15 насны хөвгүүдийн багийн Улаанбаатар хотод 7 хоног байрлах байрны зардлыг шийдвэрлэсэн УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, Б.Энхбаяр болон ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нарт талархлаа илэрхийлье" гэв.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

