СБД-ийн цэцэрлэг, сургуулийн хамт олонтой нэгэн өглөөг эрчтэй, баярын мишээлтэй өнгөрөөв.
Хүн биеийг эх эцэг өгдөг. Хүн харин багш, эх эцгийн хамтын хүчин чармайлтаар ухамсарт иргэн болж төлөвшин торнидог.
Дэлгүүрт талхны төлбөр тооцоогоо хийхээс авахуулаад дэлхийн тавцанд эрдмээ хуваалцахад анхны багшаас авахуулаад амьдралын алхам тутамд мэдлэг ахиулсан мэргэд сургагчдын хичээл сургааль хэрэг болдог. Амьдралыг мэдлэгээр гийгч багш сурган хүмүүжүүлэгчиддээ сайн сайхны ерөөл өргөн дэвшүүлэе!