Үйл явдал1 мин унших

Д.Үүрийнтуяа: Улс төр хийхдээ уурхайчдыг битгий хэлмэгдүүлээрэй

Д.Үүрийнтуяа: Улс төр хийхдээ уурхайчдыг битгий хэлмэгдүүлээрэй

УИХ-ын гишүүн Д.Үүрийтуяа судлаагүй, дутуу гучуу мэдээлэлд үндэслэн Уурхайчдын хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлж улс төр хийхгүй байхыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг хүсэв. Тэрбээр ингэхдээ, 

Д.Үүрийнтуяа: Улс төр хийхдээ уурхайчдыг битгий хэлмэгдүүлээрэй

"Оюут ордын тухайд: 1986-1989 онд Оюут ордод урьдчилсан хайгуул явуулж 0.25-0.4 % агуулгатай 166 мянган тн металь зэс байгаа ч эдийн засгийн хувьд үр ашиггүй, нарийвчилсан хайгуул хийх шаардлагагүй, ашиглалтад бэлтгэгдээгүй обьект гэж тухайн үеийн Хүнд үйлдвэрийн яамны ШУ, технологийн зөвлөл үзсэн байдаг. Энэ үед одоогийн бидний ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын агуулга маш өндөр буюу 0.83% байсан. Харин одоо Эрдэнэтийн овоо ордын захын агуулга 0.25% болсон энэ үед энэхүү ордын нарийвчилсан хайгуулыг хийж, урьдчилсан үр дүнгээр 0.32%-ийн агуулгатай 357 сая тн хүдэрт 1.1 сая гаруй тн зэсийн нөөц байгааг судалж, тогтоосон юм. 

Энэ ажлыг Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн геологичид, уурхайчид инженерүүд бүтэн 3 жил ажиллаж, үр дүнгээ нэгтгээд төр засагтаа танилцуулсныг ЗГ дэмжиж, төслийн ажлыг шуурхайлах чиглэл өгсөн юм. Иймд судлаагүй, дутуу гучуу мэдээлэлд үндэслэн Уурхайчид хамт олны маань хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлж улс төр хийхгүй байхыг эрхэм гишүүн Пүрэвжавын Сайнзориг хүсье!" гэв.

Сонирхолтой улс төрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025
  2. 2024
  3. 2021
  4. 2018
  5. 2017