Үйл явдал2 мин унших

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

Өчигдөр /2025.10.09/ хотын орон сууц, нийтийн аж ахуйн ажилчдын баярын өдөр тохиолоо.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1935 инженер техникийн ажилтан, албан хаагч ажилладаг.

Тэдний хувьд 2024 оны нийт гүйцэтгэлээр инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай бол ээлжийн ажилчид ердөө 930 мянган төгрөг авдаг.

Хотын амин судас болсон инженерийн шугам сүлжээ буюу орон сууцанд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үзүүлдэг чухал ажилтай улс гэтэл ийм хэмжээний цалинтай байна гэдэг шударга бус хэмээн хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

Тиймээс Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ.

Мөн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах анхдагч хэрэгцээний нэг ус, дулааны хэрэгцээг нь хангаж өгдөг орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан ажлын ачаалал ихтэй ч цалин багатай, үүнийгээ дагаад хүний нөөцийн хомсдол үүссэн. Тиймээс  ажилчин, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу тал бий болно гэж найдаж байна хэмээв.

Ингэснээр цалингийн сан 70 орчим хувиар нэмэгдэж байгаа юм. Тодруулбал, цалингийн сан 2024 онд 47.3 тэрбум төгрөг байсан бол нийт ажилчдын цалин нэмэгдсэнээр цалингийн сан 2025 онд 61.9 тэрбум төгрөг, 2026 онд 80 тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын инженер, техникийн ажилтнууд 2019 онд 110 мянган өрхөд үйлчилдэг байсан бол 2025 онд 145 мянган өрхийн 436 мянга 785 оршин суугч, 11.688 аж ахуйн нэгжид 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж байна. Ийнхүү таван жилд үйлчилгээ үзүүлдэг өрхийн тоо 35 мянгаар нэмэгдсэн хэдий ч инженер, техникийн ажилчдын тоо нэмэгдээгүй.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр “Нийслэлийн удирдлагын зүгээс манай байгууллагын ажилчдын цалинг нэмэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй 2025 онд ажилчдын хоол унааны мөнгөний дэмжлэгийг 4000 төгрөг байсныг 20 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Шугам сүлжээ шинэчлэх ажлын хүрээнд 15.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг дулааны үнэ тарифыг 39.2 хувиар бууруулж батлуулсан. Ингэснээр дулааны үнэ тарифын цэвэр орлогын хэмжээг 10 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн” гэдгийг хэллээ. Цаашид ч орон сууц нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих ажил үргэлжлэх юм.

Орчны тохижилт, дэд бүтэцХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2009