Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар /2025.10.02/ Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны тайлан, Монгол Улсын 2026 оны төсвийн хуулиудын төслийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулав.
Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Найдалаа эмнэлгийн санхүүжилт, өр авлага гээд салбарын бүхий л зангилаа асуудал ЭМДС-тай холбоотойг онцолж, салбарын ажилтнуудын цалин нэмэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд тус санг шинэчлэх шаардлагатайг онцлов.