Үйл явдал1 мин унших
Италийн АИФО ОУБ-ын төлөөллүүдийг хүлээж авч уулзлаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун АИФО байгууллагын Монголыг хариуцсан мэргэжилтэн Симона Вентуроли, сэтгүүлч Паоло Ламбрүши, АИФО байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Д.Тулгамаа нартай уулзав.
АИФО байгууллага нь Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө 1991 оноос одоог хүртэл ажиллаж байгаа олон улсын төрийн бус байгууллага юм.

Энэхүү байгууллагыг би 20 жилийн өмнөөс мэдэх юм. Тэр үед Монгол хэлээр хөгжлийн бэрхшээлийн талаарх ном, гарын авлага тун ховор байх үед АИФО байгууллага чухал номнуудыг Монгол хэл дээр гаргаж байсан нь АШУҮИС-ийн багш миний хувьд чухал үнэтэй материалууд байлаа. Мөн 8 жилийн өмнө хамт олонд түшиглэн сэргээн засах сургалтын хөтөлбөр боловсруулахад гар биеээрээ оролцож байлаа. Одоо ч АШУҮИС-ийн хөтөлбөртөө оруулсан хэвээр байгаа. УИХ-ын гишүүний хувьд АИФО байгууллагатай бодлогын хувьд, хууль эрх зүйн хамтран ажиллаж байна. 20 жилийн туршид Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж байгаа АИФО байгууллагад талархаж байгаагаа О.Саранчулуун гишүүн онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
