Үйл явдал1 мин унших
Засгийн ажилд завсарлага байхгүй

Онцгой нөхцөл байдал
Ирэх 7 хоногт Завхан,Хөвсгөл,Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий гээд ихэнх аймгийн нутгаар их хэмжээний цас орж эрс хүйтрэх төлөв гарсан. Тиймээс гамшиг эрсдлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй хүндрэлээс сэргэмжлэх үүднээс өнөөдөр /2025-10-12/ Ерөнхий сайд Г.Занданшатар УОК-ын хуралдааныг яаралтай зарлан хуралдууллаа.

Хуралдаанаар ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЭРЧИМ ХҮЧ, БАРИЛГА НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР-ын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УОК болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт АЖИЛДАА ХАЙНГА НАЗГАЙ ХАНДАЛГҮЙ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ үүрэг өглөө. Өвөл, хаврын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахын тулд аймаг, орон нутгийн удирдлагууд, малчин өрх бүр анхаарч, өвс тэжээлийг импортоор бэлтгэхэд хил гаалийн байгууллага дэмжлэг үзүүлэх, отор нүүдлээр яваа малчдад эрсдэл учруулахгүй байх тал дээр шат шатандаа анхаарахыг санууллаа.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

