1 мин унших
Баянгол Дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо

Баянгол Дүүрэг
2025 оны 10 сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд Баянгол Дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 128 бөх хүч үзэн барилдлаа.
Дүүргийн 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.


Сэтгүүлч Ц.Соёлмаа


